Тойм: Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа
Нийтэлсэн огноо 2024-04-27 00:00
Ардчилсан Намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүнтэй хийсэн ярилцлага: - Залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөх боломжоо бүрдүүлэх шаардлагатай - Улс төрийн боловсролыг багаас нь сургалтын байгууллагаар дамжуулж, гэр бүлээс эхлэн олгох нь зүйтэй Эдийн засагч Р.Даваадоржтой хийсэн ярилцлага: - Оны эхний улиралд төсвийн орлого 7.7 их наяд төгрөг, зарлага 5.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан - Нүүрсний үнэ буурснаар экспортын орлого буурч, төсөвт дарамт ирж, валютын ханш чангарч, үнэ өсөх эрсдэлтэй - Төсвийн 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлэх нь эдийн засгийн хараат байдлыг нэмэгдүүлж байна Ардчилсан Намын гишүүн Д.Сосорбарамтай хийсэн ярилцлага: - Хувь хүний эрх, хувийн өмчтэй байх, сайн дураар харилцаанд оролцох эрх нь капитализмын тулгуур багана бөгөөд ардчиллаас ялгаатай - Төрд өмч төвлөрөх тусам авлига газар авдаг тул хувьчлал хийх шаардлагатай - Монгол Улсад яамдын тоог цөөлж, 7-9 яамтай болох нь зүйтэй - Төр хэдий чинээ данхайна, тэнд авлига хээл хахууль цэцэглэж, хувийн өмчтэй хүмүүс дарангуйлалд өртдөг



