“F-16” онгоцууд хамгийн аюултай тулааны талбарт гарна
Нийтэлсэн огноо 2024-05-02 00:00
"F-16" онгоцуудыг Украинд нийлүүлэх цаг ойртсоор байна: - Барууны орнуудаас нийлүүлэх эдгээр онгоц нь Украины одоогийн Зөвлөлтийн үеийн байлдааны онгоцнуудын зэрэглэлийг ахиулна. - "F-16" нь олон жилийн туршид дайны хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. - Гэвч Украины тэнгэр бол сөнөөгч онгоцнуудын хувьд хамгийн аюултай тулааны талбар болно. "F-16" онгоцны давуу талууд: - Украинд одоо ашиглаж буй тийрэлтэт онгоцнуудаас дотоод зохион байгуулалт, электрон байлдааны чадвараараа илүү. - Маневарлах чадвар өндөртэй, газрын байрлалд цохилт өгөх дэвшилтэт технологиор тоноглогдсон. - Өмнө нь Израиль, АНУ, Пакистан, Турк, Египет зэрэг улсууд "F-16"-г амжилттай ашигласан. "F-16"-г Оросын эсрэг ашиглахад тулгарах бэрхшээлүүд: - Оросын агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системүүд ("S-300", "S-400") - Алсын тусгалын "R-37"-оор тоноглосон Су-35, МиГ-31-ийн хүчирхэг флот - Хэдэн зуун км-ийн зайнаас илрүүлэх чадвартай эрт анхааруулах онгоцнууд - ОХУ Украины дайнд өндөр зэрэглэлийн техник хэрэгслүүд ашиглаж байгаа нь "F-16"-д аюултай.


