Ахмадуудад 5 жилд нэг удаа үзүүлдэг тусламжийг 3 жил болгон бууруулна
Нийтэлсэн огноо 2024-05-05 00:00
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлд: - Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай ахмадад жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны хөлс төлөхөд дэмжлэг үзүүлэх - Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг 3 жил тутамд үзүүлэх - Ахмадыг магадлан итгэмжлэгдсэн сувилалд 50%-ийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах - Асрамжийн үйлчилгээг төлбөрийн хувилбарт нөхцөлтэйгөөр үзүүлэх, ахмадыг асарч буй иргэнд дэмжлэг үзүүлэх - Ахмадад үзүүлэх үйлчилгээний нэр томьёог шинээр тодорхойлж, журам, зааврыг батлах - Үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсөв, ахмадын оролцоогоор санхүүжүүлэх - Төрийн өмчит барилгад ахмадын өргөө, төв, клубын ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс хариуцах зэрэг заалтууд туссан байна. Энэхүү хуулийн төслийг 13 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд бусад 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

