ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд авлигын хэргээр баривчлагджээ
Нийтэлсэн огноо 2024-04-24 00:54
ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр баривчилжээ. Алексей Навальныйн Авлигатай Тэмцэх Сан түүнийг Украины Мариуполь хотын сэргээн босголтын төслөөс авлига авсан, гадаадад тансаглан амьдарч, үнэт эдлэл худалдан авахад их хэмжээний мөнгө зарцуулсан хэмээн мэдээлж байв. Ерөнхийлөгч Путинд дэд сайдыг баривчлах тухай урьдчилан мэдэгдсэн байна. Иванов нь АНУ, Европын Холбоо зэрэг орнуудын хар жагсаалтад багтдаг бөгөөд Форбс сэтгүүлээс Оросын батлан хамгаалах салбарын хамгийн баян хүмүүсийн нэгээр нэрлэгджээ.






