Улаанбаатарт өдөртөө 8 градус дулаан байна
Нийтэлсэн огноо 2024-04-27 00:00
Цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: - Баруун, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй - Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна Салхи: - Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр - Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна Агаарын температур: - Шөнөдөө -13-аас +9 градус хүртэл хүйтэн - Өдөртөө -3-аас +14 градус хүртэл дулаан Улаанбаатар хот орчмоор: - Үүл багасна, хур тунадас орохгүй - Салхи баруун хойноос секундэд 6-11 метр - Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан Багануур, Тэрэлж орчмоор ижил төстэй цаг агаартай байна. Анхааруулга: - Ойрын хоёр хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна - Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байна


