Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан байна
Нийтэлсэн огноо 2024-04-29 00:00
Цаг агаарын урьдчилсан мэдээ (2024.04.28-29): Хур тунадас: - Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй - Шөнөдөө говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна Салхи: - Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр - Говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Агаарын температур: - Шөнөдөө -13...-18°C (Завхан голын эх, Хүрэнбэлчир), -7...-12°C (Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Идэр, Тэс, Туул, Тэрэлж гол), -2...+3°C (говийн өмнөд), бусад нутгаар -2...-7°C - Өдөртөө +1...+6°C (Хангай, Завхан голын эх, Хүрэнбэлчир), +15...+20°C (Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн баруун өмнөд), бусад нутгаар +9...+14°C Нийслэл хот орчмоор: - Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй - Салхи баруун хойноос секундэд 5-10 метр - Шөнөдөө -7...-9°C (Яармаг-Сонгино), бусад хэсгээр -2...-4°C - Өдөртөө +10...+12°C


