AI News
15°C, sunny
УЦУОШГ: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар бороо, нойтон цастай

УЦУОШГ: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар бороо, нойтон цастай

Нийтэлсэн огноо 2024-04-27 00:00

Нийтлэгч:News.MN
Үгийн тоо:163
Унших хугацаа:15 min

2024 оны 4-р сарын 26-наас 5-р сарын 5-ны хооронд: - Ихэнх хугацаанд нийт нутгаар сэрүүхэн байх бөгөөд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. - Хур тунадас нь 4-р сарын 26-29-ний өдрүүдэд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 5-р сарын 1, 3, 4-ний өдрүүдэд Хөвсгөл, Хэнтий, Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. - Салхи 4-р сарын 26, 27-нд болон 5-р сарын 1, 3, 4-ний өдрүүдэд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед 18 метрийг давж ширүүснэ. - Агаарын температур ихэнх нутгаар шөнөдөө 0...-13 градус хүйтэн, өдөртөө -3...+16 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор: - 4-р сарын 28-29-нд хур тунадас орно. - Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28-нд 12-14 метр хүрч ширүүснэ. - Агаарын температур шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. ЦУОШГ-ын мэдээлснээр: - 4-р сард баруун аймгууд болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. - Нутгийн баруун хэсэг, говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв, зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Poll: The Future of AI