Малайзын жүжигчин эмэгтэй АНУ-ын ерөнхийлөгчийн дээд шагналыг хүртлээ
Нийтэлсэн огноо 2024-05-05 09:25
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд төрийн хамгийн дээд шагнал болох Эрх Чөлөөний Медалийг салбар салбарын төлөөлөл болсон 19 хүнд гардууллаа. Тэдний дунд: - Оскарын шагналт Малайзын жүжигчин Мишель Йео, олимпын долоон медальтай АНУ-ын усан спортын тамирчин Кэти Ледэки зэрэг алдартнууд - Америкийн Кино Урлагийн Академийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны Ази жүжигчин Мишель Йео, сансарт ниссэн анхны Латин Америк гаралтай эмэгтэй Эллен Очоа, 1912 онд олимпын алтан медаль хүртсэн анхны Америкийн уугуул иргэн Жим Торпе зэрэг салбартаа анхдагчид - Ардчилсан Намын хамтран зүтгэгчид болох Конгрессын гишүүн Жим Клайбурн, Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоси - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь нэр дэвшин өрсөлдөж байсан сенатор асан Элизабет Доул, дэд ерөнхийлөгч асан Аль Гор, төрийн нарийн бичгийн дарга асан Жон Кэрри, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмбэрг - Гэмт хэрэгт шийтгүүлсэн залуусыг нийгэмшүүлэх "Homeboy Industries" хөтөлбөрийг санаачилсан католик санваартан Грэг Боил, АНУ-д боолчлох ёсыг халсан түүхэн үйл явдлыг тэмдэглэх "Juneteenth" бүх нийтийн амралтын өдрийг санаачилсан Опал Ли зэрэг нийгмийн зүтгэлтнүүд багтжээ. Байден шагналтнуудын дотроос салбар салбарын анхдагчдад онцгой хүндлэл үзүүлж, 2020 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй өрсөлдөгч Трампыг шүүмжлэх агуулга бүхий үг хэлсэн байна.






