Австрали, АНУ-ын иргэд Мексикт сураггүй алга болсны дараа гурван хүний цогцос олджээ
Нийтэлсэн огноо 2024-05-05 10:26
Австралийн ах дүү хоёр, тэдний найз АНУ-ын гурван иргэн Мексикийн Баха Калифорниа мужид сураггүй алга болжээ. Тэд тус мужийн Энсенада хотын ойролцоо далайн эрэгт амарч байсан юм. Сан-Диего дахь АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны салбар тэдний амарч байсан газраас холгүй гурван хүний цогцос олдсон тухай мэдээлсэн байна. Цогцсууд Энсенада хотоос 45 км-ийн зайтай Санто Томас гэдэг газраас олджээ. Баха Калифорниа мужийн эрх баригчид уг хэргийн мөрөөр гурван мексик хүнийг баривчлан шалгаж байгаа бөгөөд АНУ, Австралийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Баха Калифорниа муж нь үзэсгэлэнт далайн эрэгтэй ч зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Мексикийн хамгийн аюултай бүс нутгуудын нэг юм. Өмнө нь ч энэ мужид гадаадын жуулчид амиа алдаж байсан тохиолдол бий. Мексикийн засгийн газар 2006 оноос хойш хар тамхины картелийн эсрэг тэмцэж байгаа ч улс даяар 450,000 гаруй хүн алагдаж, 100,000 орчим хүн сураггүй алга болоод байна.






