ПАРИС 2024: 3х3 сагсан бөмбөгөөр Нидерланд, Австрали олимпын эрхээ авчээ
Нийтэлсэн огноо 2024-05-06 10:50
3х3 сагсан бөмбөгийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн Японы Үцүномия хотод болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд: - Нидерландын шигшээ баг түрүүлж, Литвагийн шигшээг 19:15-аар буулган авлаа. - Тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор 42 оноо авсан Ворти Де Ёнг тодров. - "Парис 2024" олимпын эрхийг одоогоор Нидерланд, АНУ, Серб, БНХАУ, Латви улс авсан байна. Эмэгтэйчүүдийн ангилалд: - Австралийн шигшээ баг түрүүлж, Канадын шигшээг 19:16-гаар хожлоо. - Австрали, Франц, АНУ, БНХАУ болон Азербайжаны эмэгтэй шигшээ багууд олимпод оролцох эрхээ авлаа. Монголын эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо. Олимпын эрхийн сүүлийн тэмцээн энэ сарын 16-19-нд Унгарын Дебрецен хотод болох бөгөөд эхний гурван байрт орсон багууд "Парис 2024" эрхээ авах юм.






