Улаанбаатарт 8 градус дулаан байна
Нийтэлсэн огноо 2024-04-28 00:00
Цаг уурын мэдээлэл (2024.04.28) - Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун, хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай. Улаанбаатар хот орчмоор: - Үүлэрхэг, хур тунадас орохгүй. - Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. - Өдөртөө +6…+8 градус дулаан. Багануур, Тэрэлж орчмоор: - Үүлэрхэг, хур тунадас орохгүй. - Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. - Өдөртөө +4…+7 градус дулаан. Бусад нутгаар: - Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. - Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. - Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. - Хангай, Завханы эх, Хүрэнбэлчир, Байдраг голын хөндийгөөр -4…+1 градус, говийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан.



