AI News
15°C, sunny
Нийслэлд цэрэг татлага үргэлжилж байна

Нийслэлд цэрэг татлага үргэлжилж байна

Нийтэлсэн огноо 2024-05-05 00:00

Нийтлэгч:News.MN
Үгийн тоо:95
Унших хугацаа:15 min

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр (2024.05.05) цэрэг татлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цэрэг татлагын байрууд: - Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль - Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль - Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль - Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль - Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль - Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль Цэрэг татлагын байранд очихдоо дараах бичиг баримтыг авч очих шаардлагатай: - Иргэний үнэмлэх - Цэргийн үүрэгтний үнэмлэх - Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх - Сургууль төгссөн бол диплом Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Poll: The Future of AI