Блинкений Хятад дахь айлчлалаас онцлох нь
Нийтэлсэн огноо 2024-04-27 00:00
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчилж, Хятадын удирдлагуудтай уулзжээ. Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна: - Орос, Украины дайн - Тайвань - Хиймэл оюун ухаан - Фентанил - Газын зурвасын мөргөлдөөн - Өмнөд Хятадын тэнгисийн маргаан Блинкен Украины дайнд Хятадаас Оросын талд туслахгүй байхыг хүссэн бөгөөд хэрэв тусалсан тохиолдолд АНУ-аас арга хэмжээ авахаа мэдэгджээ. Харин Хятадын зүгээс Оросын талд туслаагүй хэмээн үгүйсгэсэн байна. Хятадын дарга Ши Жиньпин АНУ, Хятад хоёр улс өрсөлдөөнөөс айхгүй ч үр дүнтэй, ахицтай байх ёстойг онцолжээ. Мөн хоёр улс дэлхийн энх тайван, улс орнуудын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой гэжээ. Уулзалтаар хоёр улсын харилцааг бэхжүүлэхийг хичээж байгаа ч ирээдүйн төсөөлөл нь адилгүй байгааг Блинкен тэмдэглэжээ.






