Беларусийн анхааруулгын дагуу Киевийн 2 эмнэлгийг нүүлгэн шилжүүлэв
Нийтэлсэн огноо 2024-04-28 00:00
Беларусийн КГБ-ийн тэргүүн Иван Тертелийн мэдэгдлээр Киев дэх хоёр эмнэлэгт цэргүүд нуугдсан байна. Үүний улмаас эмнэлгийн өвчтөн, ажилтнуудыг өөр газар руу нүүлгэн шилжүүлжээ. Беларусь бол ОХУ-ын ойрын холбоотон бөгөөд Оросын цэргүүд анх Украин руу довтолж эхлэхдээ тус улсын нутаг дэвсгэрийг ашигласан юм. Гэхдээ Беларусийн цэргүүд Украин дахь дайнд оролцоогүй байна. Киевийн захиргаа энэ мэдээллийг үгүйсгэж, үндэслэлгүй худал, дайсны өдөөн хатгалга хэмээн нэрлэв. Тэд өвчтөн, хүүхэд, эцэг эхчүүд болон ажилтнуудаа аюулаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа аж.






