Дэлбэрэлтэд ээжийгээ алдсан нярай нас баржээ
Нийтэлсэн огноо 2024-04-27 00:00
Газын өмнөд хэсгийн Рафах хотод болсон Израилийн агаарын цохилтын улмаас: - Жирэмсэн эмэгтэй амиа алдсан ч эмч нар 30 долоо хоногтой ургийг яаралтай ксерво хагалгаагаар аварчээ. - Гэвч дутуу төрсөн 1.4 кг жинтэй, амьсгалын замын хүнд өвчтэй нярай Пүрэв гаригт нас барж, ээжийнхээ дэргэд оршуулагджээ. - Цохилтын үед охины аав, эгч хоёр нас барсан байв. Тухайн өдрийн халдлагаар: - 22 хүн амиа алдсаны 18 нь хүүхэд байв. - Агаарын цохилт иргэдийн амьдарч байсан орон сууцыг онилжээ. - Харин Израилийн тал Хамасын дэд бүтэц, дайчдыг онилсон хэмээн мэдэгджээ. Энэхүү харамсалтай мэдээ нь Газын мөргөлдөөний золиос болсон энгийн иргэд, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн тухай цочирдом баримтыг харуулж байна. Энх тайвны төлөө хүчин чармайлт үргэлжлэх нь чухал юм.






