Монгол Улсын хүн ам 3.5 сая болж өмнөх оноос 47.2 мянгаар өсжээ
Нийтэлсэн огноо 2024-04-27 00:00
Монгол Улсын хүн ам, өрхийн тоо 2023 онд өссөн үзүүлэлттэй байна. Үүнд: - Хүн ам 3.5 сая болж, өмнөх оноос 47.2 мянга буюу 1.4 хувиар өсжээ. - Өрхийн тоо 983.5 мянга болж, өмнөх оноос 41.9 мянга буюу 4.5 хувиар нэмэгджээ. Монгол Улсын хүн ам гэдэгт: - Монгол Улсын нутаг дэвсгэрт 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар байнга оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд - Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харьяат иргэд багтдаг байна. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад Монгол Улсын хүн ам, өрхийн тоо жил бүр тогтвортой өсөлттэй байгаа нь тодорхой байна.



